Төв талбайн урд хэсэгт усан оргилууртай ногоон байгууламж, газар доорх хоёр давхар авто зогсоолтой төсөл шалгарав

Төв талбайн урд хэсэгт усан оргилууртай ногоон байгууламж, газар доорх хоёр давхар авто зогсоолтой төсөл шалгарав

Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.  

Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.

Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15,563 иргэн саналаа өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө