Он солигдох мөчид Архангай аймаг төв талбайнхаа гэрлийг унтрааж, харанхуй угтсан нь иргэдийн шүүмжлэлд өртжээ

Он солигдох мөчид Архангай аймаг төв талбайнхаа гэрлийг унтрааж, харанхуй угтсан нь иргэдийн шүүмжлэлд өртжээ

Жил бүрийн он солигдох мөчид Чингисийн талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж, нийслэлчүүд баяр хөөртэйгөөр шинэ оноо угтдаг. Мөн бусад аймгуудын удирдлагууд ч иргэдээ баярлуулж, шинэ оноо угтах арга хэмжээг төв талбайдаа зохион байгуулдаг. Тэгвэл Архангай аймаг уг арга хэмжээг зохион байгуулах нь битгий хэл төв талбайнхаа гэрлийг унтрааж харанхуй угтсан талаар иргэд нь шүүмжилжээ. 

Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Бүх аймаг талбайгаа чимж, өнгөтэй, дуу хууртай хөгжилдөж шинэ оноо угтан авч байхад Архангай аймаг яасан. Архангай  аймгийн Засаг дарга гэж ямар хүн байдаг юм бол. Талбайдаа гялтайх ч гэрэлгүй харанхуй, үзэж харах зүйлгүй шинэ оноо угтлаа гэж гомдоллосон иргэд дүүрэн" гэжээ.