Баянхошууд агаар маш их бохирдолтой байгаа бол 100 айлд бохирдолтой байна

Баянхошууд агаар маш их бохирдолтой байгаа бол 100 айлд бохирдолтой байна

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Баянхошууд агаар маш их бохирдолтой байгаа бол 100 айлд бохирдолтой байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу орчимд PM2.5 тоосонцрын хэмжээ 400-г, 100 айл орчимд 200-г давжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлэлт тул амны хаалт зүүхийг зөвлөдөг.

Тоосонцор нь агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог байна. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй гэж agaar.mn мэдээлжээ.