Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев зарлиг гаргаж, "Silk Way Star" шоуны ялагч И.Мишээлийг хөгжмийн салбарт гаргасан өндөр амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнажээ.
И.Мишээл нь Казахстан Улсад гурван сар үргэлжилсэн "Silk Way Star" тэмцээнд амжилттай оролцон, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчдыг тэргүүлсэн билээ.
ВИДЕО: