"Physical Asia" тэмцээнийн БНСУ-ын багийн гишүүн Жан Ин Шил Монголд иржээ

"Physical Asia" тэмцээнийн БНСУ-ын багийн гишүүн Жан Ин Шил Монголд иржээ

"Physical Asia" шоу нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж дууссан. Улмаар БНСУ-ын баг түрүүлж, Монголын баг хоёрдугаар байр эзэлсэн билээ. 

Тэгвэл уг нэвтрүүлэгт БНСУ-ын багийн гишүүн, үндэсний бөхийн тамирчин Жан Ин Шил Монголд иржээ. Тэрбээр 2025 оны Adidas Global Ambassador, олон улсын бөхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан бөгөөд Өмнөд Солонгосын бөх, реалити телевизийн од юм.