Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлдэг болох Засгийн газрын тогтоол гаргажээ

Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлдэг болох Засгийн газрын тогтоол гаргажээ

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог. 

Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм. Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь түүний ар гэрт олгож байх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргажээ.