"Б.Эрдэнэсүх нь гуравдагч этгээдтэйгээ нийлж биднийг гэрээс хөөж, төрсөн хүүхдүүдээ овгоо соль гэж дарамталж, шүүхэд өгсөн"

"Б.Эрдэнэсүх нь гуравдагч этгээдтэйгээ нийлж биднийг гэрээс хөөж, төрсөн хүүхдүүдээ овгоо соль гэж дарамталж, шүүхэд өгсөн"

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав мэдээлэл хийлээ.

Тэрээр “

Тэрээр “ Манай гэр бүлийн хүн болох Б.Эрдэнэсүх олон жилийн турш намайг хүчирхийлж, амь насыг минь хохироох оролдлого хийж ирсэн. Хөдөө хээр аваачаад надтай амьдар эсвэл энэ газраа үх зэргээр айлган сүрдүүлж байсан.Сүүлд гэхэд 2022 онд 10 давхрын тагтнаас намайг авч шидэхийг завдсан. Тухайн үед би амийг минь аврахыг гуйж орилсноор манай хаалгыг хүн балбаж, улмаар би амь аврагдсан. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн. Намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан. Ингээд би хүүхдүүдтэйгээ ярилцаад шийдвэр гаргасан. Монголд байх хугацаанд намайг амь эрсдэх аюултай гэж үзээд БНСУ руу явж, ажиллах талаар яриад би явсан.

Б.Эрдэнэсүх том хүүгээ хүртэл шүүхэд өгсөн. Гэр бүлийн дундын компанитай. Хүүгээ огт танихгүй гэж ээжийн хамтаар мэдүүлж, компанийнх нь үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хулгай хийж явсан гэж хэлээд цагдаад гомдол гаргасан байсан. Ийм нөхцөл үүссэн учраас Солонгост би хар амиа хоохойлоод явж байж чадаагүй. Хүүхдүүдийнхээ эцэг нь юм чинь тэдэндээ арай ч халдахгүй байх гэж бодсон чинь хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн.

Миний 4 хүүхэд бэр, ач хүүхдүүд маань миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүс учраас би тэнд зөвхөн өөрийгөө бодоод байж чадсангүй ээ. Миний хүүг хулгайн хэргээр цагдаад өгсөн нь прокурорын шатанд шилжсэн байсан. Б.Эрдэнэсүх хүүгээ менежер гэж хэлж, хөндлөнгийн юм шигээр хандсаныг прокурор "аав, хүү юм байна" гэдгийг нь тогтоогоод хулгайн сэдэлгүй гэж шийдвэрлэсэнд баярлаж байна. Намайг олон жилийн хугацаанд 102 руу яагаад залгаагүй юм бэ гэж байна.

Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн СБД-ийн иргэдийн төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ.

Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гээ биз дээ гэх зэргээр надад хэлсэн. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: