"Silk Way Star" Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналыг Ч.Мишээл хүртлээ.
Энэхүү тэмцээнд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчид оролцсон бөгөөд тэмцээн гурван сар гаруй үргэлжиллээ. Ялагчийг сонгохдоо 50% шүүгчдийн үнэлгээ + 50% үзэгчдийн онлайн санал хураалт ашигласан. Улмаар Казахстанын нийслэл Астанад зохион байгуулагдсан тэмцээнд Монгол Улс 85 оноогоор 1-р байр, зохион байгуулагч Казахстан улс 80 оноогоор 2-р байрт оржээ.