ТОДРУУЛГА: Архангайн Цагаан даваа руу авто машин онхолдож, хоёр хүн нас барсан осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

ТОДРУУЛГА: Архангайн Цагаан даваа руу авто машин онхолдож, хоёр хүн нас барсан осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр хүн нас барсан осол гарсан байна. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.11.21/ Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл осолдож, 2 хүн нас барсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол гарах болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тус ослын улмаас нас барсан хоёр хүний хувьд ачаа хүргэж явсан дотоодын цэргийн алба хаагчид байжээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.