Хөвсгөл аймгийн боловсролын салбарын отгон байгууллага, Мөрөн сумын "Сод-Эрдэм" ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус сургуулийн төгсөгч Парисийн олимпын мөнгөн медальт, МУГТ Бавуудоржийн Баасанхүү төрөлх сургуулийнхаа 10 жилийн ойд зориулан дэлхийн аварга болохдоо өмссөн кимоногоо дурсгал болгон хадгалуулжээ.


