LIVE: “Чингис хаан цом”-ын төлөөх 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхэллээ

LIVE: “Чингис хаан цом”-ын төлөөх 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхэллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөөх улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улсын цолтой 47 бөх барилдахаар бүртгүүлжээ. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 12, начин цолтой 21 бөх байгаа юм. Тэгвэл үлдсэн 81 бөхийг чансааны оноогоороо жагссан аймгийн цолтнууд бүрдүүлж байна.

“Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд өнгөрсөн жилээс “Чингис хаан” шилжин явах цом олгож эхэлсэн бөгөөд анхны цомын эзнээр улсын харцага Э.Даш тодорч байв. Энэ удаагийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Сумъяабат нар зодоглохгүй. Б.Орхонбаярын арслангийн тухайд өнөөдөр Солонгос дахь фэн клубийнхээ уулзалтад оролцоно. Харин улсын харцага Б.Зоригбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Сумъяабат нар бэртлийн улмаас “Чингис хаан” цомын барилдааныг өнжиж байна.