“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нарын бөхчүүд бүртгүүлжээ

“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нарын бөхчүүд бүртгүүлжээ

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно.

Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхлэх тус барилдаанд одоогоор /2025.11.20-ны өдрийн 16:30 цагийн байдлаар/ Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нарын бөхүүд болон Улсын Арслан цолтой дөрвөн бөх барилдахаар бүртгүүлээд байна. Ташрамд өгүүлэхэд өнгөрсөн жил тус барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан цом"-ын анхны эзнээр тодорч байсан юм.