МИАТ ТӨХК нь Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн OM712 аяллын дугаартай 12-р сарын 09, 12, 16, 19-ний өдрүүдийн нислэгүүддээ тийзийн хөнгөлөлт зарлажээ. Эхлэх үнэ нь 582,500 төгрөг байх аж. Гэхдээ нисэх өдрийн суудлын боломж, тийзийн нөхцөл, хүчинтэй хугацаа зэргээс хамааран үнэ өөрчлөгдөх боломжтойг анхааруулав. Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.