“Чингис хаан” дуурийг маргааш тоглоно

“Чингис хаан” дуурийг маргааш тоглоно

Монголчуудын бахархал, тусгаар тогтнол, түүхийн алтан хуудас болсон хоёр чухал өдөр энэ сард тохиож байна.

Үндэсний бахархалт сарыг тохиолдуулан Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой урлаг, соёлын олон арга хэмжээ болж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" үндэсний дуурийг маргааш “Монгол бахархлын өдөр”-өөр дахин тоглохоор болжээ. Уг дуурийг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд тоглосон юм. Энэхүү дуурьд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм. Чингис хааны тухай анхны дуурь Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь юм. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн анхны тоглолт 2003 оны тавдугаар сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байжээ.

Дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.