Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэлд "Чингис хаан" одон хүртээж магадгүй байна

Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэлд "Чингис хаан" одон хүртээж магадгүй байна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ жил 11-р сарын 21-ний өдөр тохиож байна.  Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хийж бүтээснээрээ шалгарч тодорсон нэг эрхэмд олгодог уламжлалтай. 

Тэгвэл эх сурвалжуудын мэдээллээр энэ жил Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хуульч С.Нарангэрэлд тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээж магадгүй байна. Одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог.