Ирэх баасан гарагт Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана

Ирэх баасан гарагт Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана

Энэ баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 21-нд Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр тохионо. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. 

Иймд тус өдөр Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана. Мөн БНХАУ-тай авто замаар холбогддог боомтууд болох Замын Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг хэд хэдэн боомт амрах аж. Харин “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.