УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого

УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого

 
Өнөөдөр, маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах тухай мэдээлэл байна. 
УИХ-ын даргын томилгооны талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 68 суудал буюу олонхын санал авсан. Парламентад олонхын санал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ. УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого. МАН-ын 31-р их хурлаар бид намын дотоод асуудлаа шийдсэн. Одоо төртэй холбоотой томилгоонуудыг ойрын өдрүүдэд шийднэ. Шийдэж төрийг бүтэн болгох ёстой" гэлээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх бололтой. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болохгүй, Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл тэрээр УИХ-ын дарга болох бололтой. Харин УИХ дахь АН-ын бүлэг намын дарга парламентын дарга байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж, хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа билээ.