"Чингис хаан цом"-ын барилдааны бүртгэлийг эхлүүллээ

"Чингис хаан цом"-ын барилдааны бүртгэлийг эхлүүллээ

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын барилдаан ирэх баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 21-д болно. Монгол бөхийн өргөөнд болох улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш https://www.devjee.mn/ сайтаар авч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу "Чингис хаан" цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан цом”-ын анхны эзнээр тодорч байсан юм.

Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд доорх бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байжээ. 

2024 он: Улсын харцага Э.Даш түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэв

2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв

2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв

2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв

2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв

2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв

2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв

2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв

2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.