Netflix-ийн "Physical Asia" шоу нэвтрүүлгийн сүүлийн гурван анги өчигдөр цацагдаж дууслаа. Энэхүү нэвтрүүлэгт Австрали, Япон, Монгол, Турк, Солонгос, Филлипин, Тайланд, Индонез гэсэн найман улс оролцсон бөгөөд ялагчаар БНСУ-ын баг шалгарч, 1 тэрбум воны эзэд боллоо. Харин манай Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай Монголын баг хоёрдугаар байрт элзэв. Тэгвэл өнөөдөр /2025.11.19/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Physical Asia" шоу нэвтрүүлэгт оролцсон багийнхныг хүлээн авч уулзан, талархал илэрхийлжээ.