Дэлхийн хамгийн олон оронд хэрэглэгддэг төлбөрийн системийн нэг “Google Pay” үйлчилгээг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлснээ Худалдаа хөгжлийн банк өнөөдөр зарлажээ.
Ингэснээр тус банкны виртуал “Master card” болон T карттай харилцагчид “Google Pay”-д картаа холбож, Android үйлдлийн системтэй гар утсаараа бүх төрлийн төлбөр хийх боломжтой болж байна. “Худалдаа хөгжлийн банк инновацын чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ирсэн. “Google Pay” бол хэрэглэгчдэдээ илүү хялбар, аюулгүй, ухаалаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх манай ээлжит алхам юм" гэж тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нээлтийн арга хэмжээний үеэр хэлжээ. “Google Pay” үйлчилгээг өнөөдөр дэлхийн 97 оронд хэрэглэж байна.