“Physical: Asia Netflix” шоунд Монгол Улсаа бахархалтайгаар төлөөлөн оролцож буй тамирчдаа дэмжин, Говь ХК-ийн дэлхий даяарх хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон шоуны үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ зориулан 10,000 долларын шагналын сантай уралдаан зарласан байна.
Тус уралдаанд нас, хүйс, үндэс угсаа үл харгалзан өрсөлдөх боломжтой бөгөөд үндсэн шаардлага нь Instagram, Facebook, Tiktok, X платформууд дээр “Нум сум харваж буй хөдөлгөөн”-ийг хийж буй видео оруулах байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь брэндийн бүтээгдэхүүн өмссөн байх эсвэл Говь брэндийн лого ямар нэгэн байдлаар харагдаж байх ёстой байна. #PhysicalAsiaGobiCashmereMongolia hashtag ашиглах юм. Ялагчдыг 2025 оны 12-р сарын 6-нд хамгийн өндөр үзэлтээр үндэслэн "Gobi Cashmere"-ийн албан ёсны сошиал хуудсаар зарлана гэлээ.
Шагналын сан – Нийт $10,000
1-р байр - 5,000 ам.долларын бүтээгдэхүүн
2-р байр - 3,000 ам.долларын бүтээгдэхүүн
3-р байр - 2,000 ам.долларын бүтээгдэхүүн