"Physical Asia" нэвтрүүлэгт амжилт үзүүлсэн Монголын багт АНУ-ын элчин сайд Р.Буанган "халуун баяр" хүргэжээ

"Physical Asia" нэвтрүүлэгт амжилт үзүүлсэн Монголын багт АНУ-ын элчин сайд Р.Буанган "халуун баяр" хүргэжээ

АНУ-д төвтэй, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг "Netflix" сувгийн "Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсын баг, тамирчид хоёрдугаар байрыг эзэлсэн олны анхааралд ороод байна.

Тэгвэл "Netflix"-ийн "Physical Asia" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцсон монголын тамирчдад АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган өөрийн Х хуудастаа баяр хүргэжээ. Тодруулбал, элчин сайд Ричард Буанган, "Physical: Asia” шоунд гайхалтай амжилт гаргасан Монголын багт халуун баяр хүргэе! Ази тивийн шилдгүүдийн дундаас шалгарна гэдэг бахархам амжилт. Та бүхний зорилго, хатуужил, дайчин сэтгэл зүрх бид бүгдийг байлдан дагууллаа. Та бүхнээр бахархаж байна" гэжээ.