Бүх нийтийн амралтын өдөр буюу баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана

Бүх нийтийн амралтын өдөр буюу баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амарна. Бүх нийтээр амрах өдөр зах, худалдааны төвүүд ч амардаг. Тэгвэл энэхүү амралтын өдрөөр хоёр төвөөс бусад нь ажиллах аж. Тодруулбал, Хялганат модны зах, Гурвалжин-1 худалдааны төв амарна. Бусад зах, худалдааны төвүүд ажиллана.