Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг Солонгосын нисэх буудлаас дөнгөж сая хөөрсөн талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Тус онгоц 20:18 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирж байна. Эдгээр иргэний 44 нь өндөр настан, 43 эрүүл мэндийн шалтгаантай, тав нь жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.
Эдгээр зорчигчдыг "Автобус-5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу хүргэх юм.