Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна гэж АҮЭБ-ийн яамнаас мэдээлжээ

Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна гэж АҮЭБ-ийн яамнаас мэдээлжээ

Иргэд шатахуун олдохгүй, олон цаг оочирлож байна гэх дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун тээвэрлэлийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ.  

2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна.

Үүнээс:

Дизелийн түлш – 104 вагон

АИ-92 автобензин – 122 вагон

АИ-95 автобензин – 7 вагон

Онгоцны түлш – 2 вагон

Пропан – 9 вагон

Бутан – 11 вагон

Газ – 1 вагон тус тус байна.