Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал энэ сарын 8-ны өдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг