“Чингис хаан цом“-ын төлөөх барилдаан баасан гарагт болно

“Чингис хаан цом“-ын төлөөх барилдаан баасан гарагт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний Баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, "Чингис хаан цом"-ын АНХНЫ эзнээр тодорч байсан юм.