"Physical Asia" нэвтрүүлэг цацагдсанаас хойш инстаграм дагагч нь хамгийн их нэмэгдсэн оролцогчдын 3-т Б.Орхонбаяр бичигджээ

"Physical Asia" нэвтрүүлэг цацагдсанаас хойш инстаграм дагагч нь хамгийн их нэмэгдсэн оролцогчдын 3-т Б.Орхонбаяр бичигджээ

"Physical Asia" шоу нэвртүүлэг Netflix-ээр цацагдсан цагаас эхлэн уг нэвтрүүлэг Монголчуудын ч бус дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэхүү нэвтрүүлэгт БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин гэсэн найман улс оролцож байгаа бөгөөд шилдэг дөрвөн баг үлдээд байгаа билээ.

Энэхүү тэмцээнд оролцсон оролцогчид ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байдаг бөгөөд энэ удаад ч олон оролцогчид дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш инстаграм дээрх дагагч нь хамгийн ихээр нэмэгдсэн оролцогчдоос 3-т Б.Орхонбаяр, 7-д Э.Лхагва-Очир, 10-т Б.Энх-Оргил бичигдэж байгаа бол нийт багуудаас Монгол 2-т эрэмбэлэгдэж байгаа аж.