Монгол бахархлын өдөр-Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан богино видео контентийн уралдааныг зарлаж байна. Уралдаанаар дамжуулж монголчуудын эв нэгдэл, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, түүх соёлоороо бахархах эх оронч, ардчилсан үзлийг төлөвшүүлэхэд зэрэг ач холбогдолтой.
Уралдааны шалгаруулалт хоёр шаттай байх бөгөөд эхний шатанд доорх шаардлагыг хангасан бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчид шүүн дүгнэнэ. Хоёрдугаар шатанд олон нийтэд хүрсэн, хандалт авсан байдал болон лайкыг харгалзаж үзнэ.
Бүтээлд тавигдах шаардлага :
- Уралдаанд ирүүлэх бүтээл нь full HD форматаар 1080p ба түүнээс дээш чанартай 3-5 минутад багтсан байх.
- Оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог, нэр болон холбогдох утасны дугаарыг бичсэн байх.
- AI ашиглан бүтээгдсэн видео контент (text-to-video, image-to-video, motion graphics, generative animation гэх мэт байж болно)
- Монгол хэл (эсвэл дуугүй хадмалтай мөн англи хадмалтай байж болно)
- Бүтээл нь дуу дүрсний шаардлага хангасан байх.
- Түүхийг үнэн зөвөөр дүрсэлсэн байх.
- Хуурамч хандалт (бот, төлбөртэй лайк, шейр,хандалт) ашигласан тохиолдолд хүчингүйд тооцно. Ямар хиймэл оюун ухааны технологи ашигласнаа дурдсан байх.
Бүтээлийн агуулга нь:
- Эзэн Чингис хааны үзэл санаа, үйл хэрэг, эх түүхээрээ бахархах, түүний дэлхий дахинд үзүүлсэн нөлөө зэргийг AI технологийн тусламжтайгаар илэрхийлсэн байх.
- Эв нэгдэл, эх оронч сэтгэлгээ, Монгол хүний бахархлыг илтгэсэн байх.
- Үндэсний онцлог, эерэг сэтгэлгээтэй контент байх
- Ардчилсан намын үзэл баримтлалын хүрээнд байх.
- Уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлүүдийн шагналыг 2025 оны 11 дүгээр сарын 21-нд гардуулна.
I байр – 5,000,000₮, өргөмжлөл
II байр –3,000,000₮, өргөмжлөл
III байр –2,000,000₮, өргөмжлөл
Тусгай байр– 1,000,000₮, өргөмжлөл
Тусгай байр– 1,000,000₮, өргөмжлөл
Уралдааны бүтээлийг 11 сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шүүгчдийн бүрэлдэхүүний шалгаруулалт: 11 сарын 18-ны 19:00 цаг.
Бүтээлийг олон нийтийн сүлжээнд нийтлэх: 2025 оны 11 сарын 18-ны 19:00 цаг.
Олон нийтийн санал авах (үзэлтийн тоо, риакшн тоолох): 11 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл.