В.Путин есөн жилийн дараа АПЕК-ийн “гэр бүлийн зураг”-т оролцжээ

В.Путин есөн жилийн дараа АПЕК-ийн “гэр бүлийн зураг”-т оролцжээ

Өнөөдөр өглөө АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй дэлхийн удирдагчид уламжлалт “гэр бүлийн зураг”-аа авахуулахаар цугларчээ. Энэ удаагийн зураг авалт нь дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан хоёр дахь хамтын зураг авалт аж.

Зураг авалтын үеэр тайзан дээр улаан, цэнхэр өнгийн торгон ороолтууд байрлуулсан байжээ. Учир нь уг ороолтыг хүлээн авагч орон болох БНХАУ-аас удирдагчдад зориулан бэлэглэсэн аж. Бүх удирдагчид бэлгийн ороолтыг зүүж, хамтын зургаа авахуулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургийн төв хэсэгт зогссон бөгөөд есөн жилийн дараа анх удаа АПЕК-ийн “гэр бүлийн зураг”-т биечлэн оролцож байгаа нь энэ аж. Тодруулбал, тэрбээр хамгийн сүүлд буюу 2017 онд Вьетнамд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчдын хамтын зурагт оролцож байжээ. Харин 2020, 2021 онд цар тахлын улмаас цахимаар оролцсон бол энэ жил анх удаа биечлэн хүрэлцэн ирж, бусад улсын удирдагчидтай хамт зургаа авахуулжээ.

Эх сурвалж: BBC