Энэ сарын 7-нд /2025.11.07/ Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн. Тус саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д танилцуулах байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байсан тул асуудлыг хойшлуулсан юм.
Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тов тогтоосны дагуу өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж дараа нь Шадар сайдаар томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Сануулахад, өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг.