БНСУ-д ажиллаж байсан 40 гаруй насны монгол иргэн өндрөөс унаж амиа алджээ

БНСУ-д ажиллаж байсан 40 гаруй насны монгол иргэн өндрөөс унаж амиа алджээ

Энэ сарын 5-ны өдөр өглөөний 09:24 цагийн орчимд Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан 40 орчим насны монгол иргэн А нь БНСУ-ын Канвондо мужид ажлын байран дээрээ 2-3 метрийн өндөртэй машинаас унаж амиа алдсан хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Монгол иргэн А нь ослын улмаас хүнд гэмтэл авч, гэмтлийн эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Одоогийн байдлаар БНСУ-ын Цагдаа, хөдөлмөрийн хяналтын байгууллагууд ослын яг шалтгааныг мөрдөн шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эх сурвалж: N news