Улаанбаатарт цас орохгүй, 2 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 2 градус хүйтэн байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0...-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө