2019 онд "Батмагнай" гэж нэрийг нэг хүүхдэд өгсөн бол 2025 онд 157 хүүхдэд "Батмагнай" гэх нэрийг хайрлажээ

2019 онд "Батмагнай" гэж нэрийг нэг хүүхдэд өгсөн бол 2025 онд 157 хүүхдэд "Батмагнай" гэх нэрийг хайрлажээ

Монголчууд үндэсний бөхөө хайрлаж, хүндэтгэдэг ард түмэн. Тэр утгаараа тухайн жилийн Улсын наадмын түрүү бөхийн нэрийг хүүхдэдээ хайрлах нь элбэг.

Тэгвэл энэ жилийн Улсын наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнайн нэрийг олон хүүхдэд өгсөн нь статистик мэдээллээр баталгаажиж байна. Тухайлбал, 2019 онд улсын хэмжээнд Батмагнай гэх нэртэй ганц хүн бүртгэгдэж байсан бол 2020 онд хоёр, 2021 онд дөрөв, 2022 онд 10, 2023 онд 24, 2024 онд 39 болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн Улсын их баяр наадамтай холбоотойгоор энэ тоо даруй хэд дахин өсөж өнөөдрийн /2025.10.29/ байдлаар 157 хүнд Батмагнай гэх нэрийг авчээ.