ВИДЕО: “Netflix”-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг маргааш цацагдана

ВИДЕО: “Netflix”-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг маргааш цацагдана

Нэтфликсийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг маргааш буюу аравдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болно. Уг шоунд Азийн найман улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд нэг нь Монгол Улсын баг билээ.

“Physical Asia”-д БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Мөн Монголын багийн танилцуулга бичлэгийн өнгөрсөн ням гарагт Нэтфликсийн албан ёсны хуудсаар цацсан. Монгол Улсын багт Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтсан билээ.

ВИДЕО: