Энэ оны аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил дундаж температур -6.9 градусаар хүйтэн буюу -4.9 градус байжээ. Энэ нь 1981 оноос хойших хамгийн хүйтэн 10 хоног болсон гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

