Азийн залуучуудын наадамд Монгол Улсын 134 тамирчин, 43 дасгалжуулагч оролцож байна

Азийн залуучуудын наадамд Монгол Улсын 134 тамирчин, 43 дасгалжуулагч оролцож байна

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод өчигдөр /2025.10.22/ нээлтээ хийсэн байна. 

Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн турш өрсөлдөнө. Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар залжээ. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар баг тамирчдаа ахлан нээлтэд жагссан байна.