Энэтхэгийн волейболын дээд лигийн “Ahmedabad Defenders” багт Монголын волейболын шигшээ багийн тамирчин Б.Батсуурь тоглож байгаа билээ.
Тэгвэл тэрбээр энэ улирлын “Шилдэг тоглогч”-оор шалгарсан байна. Түүний хувьд лигийн эхний дөрвөн тоглолтдоо довтолгоогоор нийт 50 оноо авч, сүүлийн тоглолтдоо шилдгээр шалгарсан аж. Сонирхуулахад, энэ жилийн Энэтхэгийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Б.Батсуурийн баг эхний дөрвөн тоглолтдоо гурав хожиж, нэг ялагдсанаар гуравдугаар байранд явж байна.