“Алтан цом“ Үндэсний бөхийн барилдааны сугалааны үйл ажиллагаа өнөөдөр болно

“Алтан цом“ Үндэсний бөхийн барилдааны сугалааны үйл ажиллагаа өнөөдөр болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхийг сугалаагаар тодруулах юм.

МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн бөхчүүдээс оролцогч багууд санал өгч хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцоно. Сугалааны үйл ажиллагааг NSports сувгаар болон Монголын үндэсний бөхийн холбооны фэйсбүүк хуудсаар 19:00 цагт шууд үзүүлнэ.