ВИДЕО: Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн мэдээллийн мөрөөр гэмт этгээдүүдийг олж тогтоон, цагдан хорьж шалгаж эхэлжээ

ВИДЕО: Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн мэдээллийн мөрөөр гэмт этгээдүүдийг олж тогтоон, цагдан хорьж шалгаж эхэлжээ

Өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн гар утсаа дээрэмдүүлсэн тул олж өгөхийг хүсэж, олон нийтэд хандаж, мэдээлэл хийсэн байдаг. 

ВИДЕО: 

Тодруулбал,  нэр бүхий хаягнаас нэгэн хүү таблетаа зарахаар зар тавьж, улмаар худалдаж авах болсон иргэний машинд суухад 5 хүн хамт байсан бөгөөд хүүгийн толгойг цохиж, хутга тулган, таблет, утас зэргийг нь дээрэмдээд зугтсан тухай мэдээлсэн юм. Мөн тэрбээр утсаа зээлээр авсан бөгөөд зээл нь дуусаад дөнгөж нэг сар болж байсан. Өнчин өрөөсөн тул хандах хүн байхгүй байгаагаа илэрхийлээд олон нийтээс тусламж хүссэн юм. Улмаар уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байв.

Тэгвэл цахим орчинд мэдээлэл түгээсэн хүүг дээрэмдэж, зугтсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, хойшлуулшгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 1-д "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2-д Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3-д Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 



Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө