Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвар дэгдсэн орнуудаас иргэдээ татан авчрах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
- МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан.
- Гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд 244 иргэн авчирсан.
- Гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэнээ авчирсан. Мөн Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 зорчигч авчирсан.
- Гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчирсан.
- Дөрөвдүгээр сарын 3-нд Сөүлээс 261 иргэнээ авчирсан.
- Дөрөвдүгээр сарын 4-нд Японоос 255 иргэнээ авчирсан. Ингээд зайлшгүй ирэх шаардлагатай нийт 1540 хүнээ авчраад байна.
Хамгийн сүүлийн нислэг буюу энэ сарын 4-нд тусгай үүргийн онгоцоор Японоос ирсэн хүмүүсийн дунд Хотын дарга С.Амарсайханы эхнэр, хүүхдүүд ирсэн гэх мэдээлэл байна.