2020 он гарснаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн есөн удаагийн түймэр гарч бүрэн унтраасан талаар Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлж байсан.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Төв аймгийн Эрдэнэ сумын гурвн баг, Налайх дүүргийн зургадугаар хорооны хилийн зааг Ар мухар гэх газруудад иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч, нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг зурманд оруулаад байгаа юм байна.
Иймээс иргэдийг хуурайшилттай байгаа энэ үед ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️
— БОАЖЯ (@2016_mne) April 6, 2020
Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Төв аймгийн Эрдэнэ сумын 3 баг, Налайх дүүргийн 6-р хорооны хилийн зааг Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч, нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг цурманд оруулаад бна pic.twitter.com/aQli4G9sR5