Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсэн талаар мэдээллээ.
Ирсэн дуудлагаас тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:39 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллажээ.
Иймд хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.