Индонезид Дэлхийн аварга шалгаруулах талбайн теннисний тэмцээнд оролцоод эх орондоо ирж чадахгүй байгаа охидтой бид өмнө нь ярилцага хийн, хүргэж байсан билээ. Тэгвэл охид Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өнөөдөр/2020.04.03/ эх орондоо иржээ.
Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ.
Дээрх тусгай онгоцоор хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай 266 иргэийг Токиогоос эх оронд нь авчирсан юм.