Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны 15 цагийн орчимд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа төвийн ажилтан кабелийн засварын ажлаа хийх явцдаа шороонд даруулж амиа алдсан хэрэг гарчээ.
Тус байгууллагын харьяа “Баруун түгээх төв”-ийн ажилтан 32 настай, эрэгтэй нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2х1.5 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд цахилгаан дамжуулах ажлын үеэр үед эргийн шороо нурж, дарагдсан байна.
Энэ тухай дуудлагыг Нийслэлийн аврах анги иргэн Г-ын цогцсыг ухаж гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
М.Тэргэл