АНУ-ын Юта мужид Америкийн ерөнхийлөгч Д.Трампын тууштай дэмжигч, консерватив үзэлтэн Чарли Киркийг энэ сарын 11-ны өдөр "Utah Valley" их сургуулийн кампус дээр илтгэл тавьж байхад нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
Харин Чарли Киркийн амийг хөнөөсөн хэрэгт 22 настай Тайлер Робинсоныг сэжиглэн, баривчлаад байгаа. Учир нь Чарли Киркийн амь насыг хөнөөсөн тухайгаа Тайлер Робинсон өөрийн аавдаа ярьснаар тус хэрэг илэрсэн гэж үзэж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп консерватив идэвхтэн Чарли Киркийг хүндэтгэн оршуулгын ёслолд нь оролцох үеэр “өөрийн үеийн аварга” гэж тодорхойлж, “өнөөдөр Америк гуниг, цочрол, уй гашууд автаад байна” хэмээн Ч. Киркийг дурссан юм.
Тэгвэл консерватив үзэлтэн Чарли Киркт Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, комедиан Д.Амартүвшин нар хүндэтгэл үзүүлсэн бололтой. Учир нь "Make America great again" гэсэн бичигтэй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сонгуулийн сурталчилгаа болоод улс төрийн уулзалтдаа өмсдөг малгайг тэд өмсөж, Чарли Киркийн хөргийн өмнө лаа асааж, цэцэг өргөсөн гэрэл зургаа нийтэлжээ.
