Б.Орхонбаяр, Б.Энх-Оргил нарын оролцсон "Physical Asia" шоу нэвтрүүлгийн албан ёсны постер зураг цацагджээ

Б.Орхонбаяр, Б.Энх-Оргил нарын оролцсон "Physical Asia" шоу нэвтрүүлгийн албан ёсны постер зураг цацагджээ

“Netflix"-ийн "Physical Asia" реалити шоуны шинэ улиралд Ази тивийн найман улсын баг оролцож байгаа бөгөөд нэг нь Монгол Улс билээ. 

Үүнд өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтсан. Энэхүү нэвтрүүлэг нь биеийн хурд хүч, авхаалж самбааг сорьсон даалгавруудыг биелүүлдэг бөгөөд энэ жил өмнөх улирлаас өөр форматаар явна гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн "Physical Asia" реалити шоу энэ оны аравдугаар сард олны хүртээл болох бөгөөд монгол багийн албан ёсны постер цацагдсан байна.