Өвөрмонголоос хамгаалалтын хувцас, нуклейн хүчлийн урвалж, амны хаалт, ариутгагч шингэн илгээжээ

Өвөрмонголоос хамгаалалтын хувцас, нуклейн хүчлийн урвалж, амны хаалт, ариутгагч шингэн илгээжээ

ӨМӨЗО-ны Улаан Загалмайн Нийгэмлэгээс Монгол Улсад хандивласан нуклейн хүчлийн урвалж, хамгаалалтын хувцас, ариутгагч шингэн, эмчилгээний нэг удаагийн болон мэс заслын зориулалттай амны хаалт зэрэг цар тахлын эсрэг эд зүйлсийг Эрээн боомт “ногоон гарц” ажиллуулан, шуурхай нэвтрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятад улсад цар тахлын байдал хүнд хэцүү байх үед Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг 20 мянган ширхэг амны хаалт болон бусад эд зүйлсээр маш шуурхай тусалсан бол, “Аяганы хариу өдөрт, агтны хариу жилд” гэдэгчлэн, Монголын шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 12 тохиолдол оношлогдон, тахлын эсрэг тэмцэл хүндрэлтэй байгаа үед Хятадын тал ч шуурхай туслалцаа үзүүлэхийг хичээж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: MONGOL.CRI.CN