Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.