ФОТО: “Хонхтой цэцэрлэг”-ийн оронд Усан оргилуур барина гэв

ФОТО: “Хонхтой цэцэрлэг”-ийн оронд Усан оргилуур барина гэв

Нийслэлийн төв талбайн урд байрлах 1.6 га талбай бүхий “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г сэргээн засварлах ажил өнөөдрөөс эхэллээ. Тус газарт 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуур, ногоон байгууламжийг хийх ажээ.

Нийслэлийн төсөв одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгөөр тасарч, цаашдаа 350 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байхад 3.2 тэрбум төгрөг гарган Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих гэж байна гэж зарим эх сурвалжууд шүүмжилж байна.

Учир нь усан оргилуурыг барихын тус газарт уулнаас авчирч суулгасан моднуудыг буцаан сугалж, өөр газарт дахин тарих ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН